Галын аюулгүй байдлын дүгнэлт авах

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд

галын аюулгүй байлдлын дүгнэлт, зөвшөөрөл олгох

          Галын аюулгүй байдлын тухай хуулиас…………

           Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт

Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт

Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/, ашиглахад гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт

Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний

өдрийн 199 дугаар тогтоол

Хорин хоёр. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр
зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

22.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1-д заасан гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

22.1.1. галын аюултай (газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн) болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

22.1.1.а. нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахын багтаамж  (куб.м) Хураамжийн  хэмжээ(төгрөгөөр)
1 2000 болон түүнээс доош 300 000
2 2001-10 000 500 000
3 10 001-20 000 700 000
4 20 001-50 000 800 000
5 50 001-ээс дээш 1 000 000

22.1.1.б. шатахуун болон хий түгээх станцад 100 000 төгрөг;

22.1.1.в. шатдаг хий жижиглэн борлуулахад 12 500 төгрөг;

22.1.1.г. тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 300 000 төгрөг.

22.1.2. барилга байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:

Барилга байгууламжийн багтаамж  (куб метр) Хураамжийн  хэмжээ(төгрөгөөр)
1 3000 хүртэл 50 000
2 3001-10 000 100 000
3 10 001-ээс дээш 150 000

22.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;

22.1.4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 12 500 төгрөг.

            Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага эрх бүхий байгууллагаас ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл гаргуулах хүсэлт, ажлын байрны зургийн дотор, гадна талаас нь авч хавсаргах ба Улсын тэмдэгтийн хураамжид заасан хэмжээгээр хураамжийг Төрийн банкны 281500318046 тоот дансанд тушааж баримтыг хавсарган ирүүлнэ.

            Ажлын байрны зориулалт, галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан тухай хүсэлтэндээ тодорхой тусгаж бичсэн байх шаардлагатай.

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>