ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГА БҮЛГИЙН АНГИУД ТАНХИМЫН ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2 дугаар сарын төлөвлөгөөний дагуу Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн бага бүлгийн ангиудад “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдвээр танхимын сургалт, дадлага явууллаа.
Сургалтад бага бүлгийн 11 ангийн 418 сурагчид хамрагдаж, “Аврагч мазаалай” видео хичээл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг болон гамшгийн үед хүүхэд хэрхэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, барилга, байгууламжаас гарах дадлыг олгов.
Мөн ангийн багш нарт сургалтад ашиглагдах хичээл, тараах материал, брошурыг ашиглан 14 хоногийн хугацаатай ханын самбар хийх үүрэг өгч ажиллалаа.

53314594_382168869232340_1843699528822161408_o 52708363_382168825899011_3440984311287775232_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>