Monthly Archives: September 2018

Алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

 Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажилдаа амжилт гаргасан болон өрх толгойлсон, олон хүүхэдтэй алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө.

 Тус арга хэмжээнд 48 алба хаагчийн 3-12 насны 60 гаруй хүүхдийг хамрууллаа.42622447_1963286733728951_6655776699667447808_n-142622653_302580063857888_5990521870795931648_o

Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгуулав.

         Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэн, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Улаан Загалмайн хороо, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтран баталсан удирдамжийн дагуу “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг аймгийн биеийн тамир спортын газрын цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 09 дүгээр сарын 25 -ны өдөр 9 сумын 12 багийн 84 сурагчдын дунд зохион байгуулав.
Тус тэмцээнийг Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, Улаан загалмайн дунд шатны хорооны зааварлагч С.Ариунцацрал, Агатова өрхийн эмнэлгийн их эмч Э.Наранцацрал, нар хамтран шүүгчээр ажиллав.Тэмцээнийг Мэдлэг сорих асуулт хариулт, Усанд осолдогчийг аврах, Анхны тусламжийн үзүүлэх, хүч тамирын дасгал, химийн хордолтын гэсэн 5 цэгт 9 үйлдэлээр дасгалыг хийж гүйцэтгэв.
Тэргүүн байранд Айраг сумын ЕБ-ын 12 сургуулийн “Аврах” баг тэргүүлж шилжин явах цом ,өргөмжлөл, алтан медаль , бүсийн тэмцээнд орох эрхээр шагнагдлаа.
“Дэд” байранд Иххэт сумын ЕБ-ын сургуулийн баг
“Гутгаар” байранд Замын-Үүд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн Баг тамирчид шалгарлаа.

IMG_0627IMG_0642

IMG_0645IMG_0935