Monthly Archives: June 2018

ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНЫГ ГАРДУУЛЛАА.

         Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5 дэх хэсэг, ОБЕГ-н даргын 2015 оны А/346 журам,  Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны, Хөгжлийн төлөө хамтдаа хөтөлбөрийн тэргүүлэх зорилтын 4.6.2, аймгийн Засаг даргаас 2018 онд сумдын Засаг дарга нартай байгуулсан төлөөлөн гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын газраас Хөвсгөл, Алтанширээ, сумдад Гал унтраах тусгай зориулалтын Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн 2 автомашины түлхүүрийг гардуулав.

IMG_0059 IMG_0061

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

         Тус аймгийн сумдын Засаг дарга нарт Гамшгийн үед удирдах албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, харилцан уялдаа холбоог сайжруулах,  гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны мэдлэг олгох, аюулт үзэгдэл, ослын төрөл бүрд урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах талаар онолын мэдлэг олгох, чадвартай удирдах албан тушаалтныг бэлтгэх зорилгоор гамшгаас хамгаалах танхимын 2 цагийн сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулав. Уг сургалтанд 18 ажилтан, алба хаагч нар хамрагдлаа.

        Мөн Өргөн, Эрдэнэ сумдын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд 2018 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд 10 цагийн танхимын сургалтыг зохион байгуулав.Тус сургалтанд 30 ажилтан алба хаагч хамрагдлаа.

IMG_3180 IMG_0006

“ХҮҮХЭД-БИДНИЙ-ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний хүүхдүүдийн дунд “Хүүхэд-Бидний- Ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж /Дуу, Уран жиргээ шүлэг, Бид чадна хөгжөөнт буухиа, “Миний аав, ээж аврагч” гар зургийн уралдааныг  тус тус  зохион байгуулан тэмцээнд авхаалж, самбаагаа дайчлан амжилттай оролцож байр эзэлсэн хүүхдүүдийг өргөмжлөл, медалиар шагнаж, нийт алба хаагчдын хүүхдүүдэд байгууллагаас гарын бэлэг гардууллаа.

IMG_2882IMG_2971

УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

          Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 75 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм” шинэчлэн батлах тухай тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж, аймгийн Онцгой комисс, Сумын Засаг даргын орлогч, Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын  удирдах бүрэлдэхүүний сургалтыг  2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зохион  байгууллаа. Тус сургалтанд нийт 85 ажилтан, алба хаагчид хамрагдлаа.

IMG_2775IMG_2773