Monthly Archives: May 2018

      Дорноговь аймгийн АШУҮИС-ийн оюутнуудаас санаачлан хэрэгжүүлж буй “Оюутны яаралтай тусламжийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга дэд хурандаа Д.Бэхбаяр, Эрэн хайх аврах бүлгийн аврагчид оролцож цаашдын зорилго үйл ажиллагааны талаар хамтран ажиллахаар боллоо.

32624860_1003573386464601_3529482318580285440_n 32482768_1003573446464595_6110798152132984832_n

Ажил мэргэжлийн аварга “Салаа тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.

         Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн хүрээнд Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын албаны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Салаа тасаг” шалгаруулах тэмцээнийг Гал түймэр унтраах, Аврах 17, 23, 33 дугаар ангиудын дунд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

        Тус тэмцээний хүрээнд Гал унтраах үйл ажиллагаа, өндрөөс аврах ажиллагаа, цэргийн байр зүй, эмнэлгийн анхны тусламж, хууль дүрэм онолын мэдлэгийг шалгах төрлөөр авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөн шилдэгүүдээ шалгарууллаа.

     Тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн д/ч Ц.Цогтбаатар захирагчтай  салаа

       Дэд байранд Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн д/ч Б.Батзориг захирагчтай  салаа

    Гутгаар  байранд Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн а/х Х.Отгонбат захирагчтай салаа тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

IMG_2551IMG_2643IMG_2746

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН, КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

           Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Онцгой байдлын газрын дарга аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн, Команд штабын дадлага сургуулийг Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад 2018 оны 05 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тус дадлага сургуульд Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдын Онцгой комиссын гишүүн, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, иргэд нийлсэн нийт-556 хүн, 45 техник хэрэгсэл хамрагдлаа.

IMG_1261IMG_1854 Дэлгэрэнгүй

Аймгийн Эрүүл мэндийн газарт хүсэлт гаргасны дагуу Сэхээн амьдруулах суурь тусламж үзүүлэх сургалтын муляж, амьсгалын аппаратыг 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

32466161_1199060476897965_2679313552589717504_n(1)32471934_1199060480231298_1828797963695030272_n

Өмнөд бүсийн аварга шалгаруулах олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой,  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн түүхт 50 жилийн ойг угтаж, Аймгийн Засаг даргын ивээл дор Өмнөд бүсийн Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг Дорноговь аймгийн Сайншанд суманд 2018 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газруудын 6 багийн 120 гаруй тамирчид  “Сонс эргэлт, Туухай өргөлт, Ширээний теннис, Гар бөмбөг, Олс таталт”-ын төрлүүдээр авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Сонс эргэлтийн төрөлд:

1-р байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, дэслэгч Л.Эрдэнэхуяг, ахлагч М.Батсүх

2-р байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, ахлагч Т.Тамир, ахлагч Э.Бадамдорж

3-р байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газар,  ахлагч Ц.Цогням, дэд ахлагч У.Сүх-Эрдэнэ

IMG_1106IMG_1122

Дэлгэрэнгүй