Monthly Archives: September 2017

ЦАГ АГААРЫН АНХААРУУЛГА МЭДЭЭ

           Ус цаг уур орчны шинжилгээний албаны ирүүлсэн мэдээгээр тус аймгийн нутгаар 2017 оны 09-р сарын 27-28-ны өдрүүдэд нийт нутгаар агаарын температур эрс хүйтэрнэ, 30-1-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч явган шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

           Иймд хүчтэй шороон шуургатай үед иргэд, жолооч нар хол ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг хараа хяналтгүй гэрт үлдээхгүй байх, мөн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Өсвөрийн аврагч-2017 тэмцээнийг зохион байгуулав.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Улаан Загалмайн хороотой хамтран “ Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд Сайншанд сумын ЕБС-ийн 1,2,3-р сургууль, Айраг сумын ЕБС, Замын-үүд сумын ЕБС-ийн 2,3-р сургууль нийт 8 багийн 64 хүүхэд авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцлоо.

Тэмцээний “Тэргүүн” байранд Сайншанд сумын ЕБС-ийн 2-р сургууль,

Дэд байранд Айраг сумын ЕБСГутгаар байранд Замын-үүд сумын ЕБС-ийн 1-р сургууль тус тус байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнав.

IMG_5720IMG_5957IMG_5849IMG_5959