Monthly Archives: May 2017

Сайн үйлсийн аян зохион байгуулав.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх аврах бүлэг, Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран Сайншанд сумын 6-р багийн өрх толгойлсон 3 хүүхэдтэй иргэн Б.Мөнхчулуун, мөн тус багийн 6 хүүхэдтэй иргэн Н.Батмөнх нарын айл өрхөд сайн үйлсийн аян зохион байгуулав.

IMG_4684 IMG_4669

Сайншанд сумын 4,6,7 дугаар багийн иргэдэд “Гамшгаас хамгаалах арга хэмжээ”, “Газар хөдлөлт” сэдвээр 3 цагийн танхимын сургалтыг зохион байгуулав. Сургалтанд тус багуудын 110 иргэд хамрагдлаа.

IMG_2849 IMG_2838

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооноос “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч багш, ахмад Ч.Энхтүвшин бие бялдрын ерөнхий хөгжил, 12 чанарыг хөгжүүлэх 2 өдрийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 09-10-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын 48 албан хаагчдад зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд бие бялдрын хөгжлийн сорил шалгалтыг авч, амжилттай дүн үзүүлж, дасгал хөдөлгөөнийг бусдыгаа манлайлан суралцсан 16 албан хаагчид бие бялдрын ерөнхий хөгжлийн анхан шатны хичээл заах “Сургагч офицер, ахлагч”-ийн эрхийн батламжийг гардууллаа. Эдгээр албан хаагчид нь цаашид албан хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарыг хөгжүүлэх сургалт, дадлагыг өөрийн анги байгууллага дээрээ тасралтгүй зохион байгуулах.

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA