Monthly Archives: April 2017

“Ирээдүй хойч үедээ цэнгэг агаар, эрүүл амьдралыг бэлэглье” уриатайгаар мод тарив.

     Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэвшилтэд техник технологи инновацийг нэвтрүүлж, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэн аймгийн хэмжээний ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэн газрын доройтлыг бууруулж, цөлжилтийг сааруулах гэсэн тэргүүлэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд “Ирээдүй хойч үедээ цэнгэг агаар, эрүүл амьдралыг бэлэглье” уриатайгаар 2017.04.21-ны өдөр  аймгийн төв сааданд   Онцгой байдлын газрын хамт олон 100 ширхэг модыг тарилаа.

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA

Улаан Загалмайн хороотой хамтран дунд шатны хорооны дэргэдэх “Гамшгийн үед ажиллах” сайн дурын гишүүдэд “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр 3 цагийн танхимын сургалтыг зохион байгуулав.

OLYMPUS DIGITAL CAMERA 18015980_1678310532180892_996760320_o

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-ын асуудал хариуцсан ажилтнуудад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомжоор 2 цагийн танхимын сургалтыг зохион байгуулав. Уг сургалтанд 52 ажилтан хамрагдав.

18043062_1678291652182780_2008277567_o 18013011_1678293305515948_1196864042_o