Monthly Archives: February 2017

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгж байгууллагуудад  Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах, иргэд, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

16797772_2040438262849780_307707509052030522_o16825918_2040438102849796_1653649735635921400_o 16836626_2040438219516451_2611420406244874622_o

“Хоггүй хотын төлөө хамтдаа” гэсэн уриан доор бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав.

          Сайншанд сумын засаг даргын А/34 дүгээр захирамжийн дагуу Сар шинийн баярыг угтан “Хоггүй хотын төлөө хамтдаа” гэсэн ури ан доор бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2017 оны 02 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд ААН, албан газрууд ойр орчин, нийтийн эзэмшлийн хуваарьт талбайг цэвэрлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 33 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах Эрчмын 8-н айлын орон сууцны урд талаас Шар худгийн гол хүртэлх талбайн хог цэвэрлэж шуудайлан хот тохижуулах албаны хогийн машинд ачив.

7 8

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав.

      Гал түймэр унтраах, Аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүн галын аюулаас урьдчилан сэргийлэх  үзлэг шалгалтыг Сайншанд сумын 1, 2, 3, 4, 6, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад Сайншанд сумын багийн хэсгийн ахлагч нарыг хамруулан хамт үзлэг шалгалт хийж ажиллаа. 1, 2, 3, 4, 6, 7-р багийн нутаг дэвсгэрийн айл өрхөөр галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж 567 айл өрх хамрагдаж 80 зөрчил илрүүлж 36 зөрчлийг газар дээр нь арилгуулж 24 зөрчлийг эргэн шалгах хугацаатай үүрэг өгч ажиллаа.нийт давхардсан тоогоор 1554 хүн хамрагдаж 240 гаруй ухуулга сурталчилгааны материал ард иргэдэд тарааж гал түймэр болон гамшиг ослын талаар санамж судалгааг авч ажиллаа.

5 6

Мөсний баяр-2017 тэмцээнийг зохион байгуулав.

МУ-ын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ОБГ-ын даргын баталсан “Цэргийн жавхаа, бидний бахархал” аяны хэрэгжилтийг хангах хүрээнд Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгаас зохион байгуулсан “Мөсний шагайн харваа” тэмцээнийг Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 23, 33, ангиуд болон аймгийн Улсын нөөцийн салбар, Айраг сум дахь улсын нөөцийн салбарын алба хаагчдын дунд  нийтийн биеийн тамир, өвлийн спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амралтын өдрийг байгалийн цэвэр агаарт уралдаан тэмцээн зохион байгуулан ажиллаа.

3 1

            Онцгой байдлын газрын Айраг сум дахь улсын нөөцийн салбар Онцгой байдлын ахлах дэслэгч Б.Отгончимэг ахлагчтай баг тамирчид Тэргүүн  байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Гал түймэр унтраах, аврах 33-р ангийн Онцгой байдлын ахлах ахлагч Г.ТөмөрОчир дэслэгчтэй баг тамирчид дэд   байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.