Monthly Archives: October 2016

Онцгой байдлын газрын “Ажил мэргэжлийн аварга -2016″ дуудлага хүлээн авагч нарын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

        Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу, Онцгой байдлын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, холбогдох хууль дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, албан хаагчдын албаны мэдлэг,  авхаалж самбаа, нөхөрсөг харилцаа, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тэмцээнийг зохион байгууллаа.

       Онцгой байдлын газрын,  Гал унтраах, аврах 17, 23, 33-р ангиудын дуудлага хүлээн авагчийн дунд “2016 оны  ажил мэргэжлийн аварга”  шалгаруулах тэмцээнийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр 09 цагаас 18 цаг хүртэл зохион байгуулагдаж өнгөрлөө.

        Тэмцээний ерөнхий шүүгчээр Онцгой байдлын газрын, Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын ахмад А.Мөнхбат, Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч М.Эрдэнэсайхан, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахлах дэслэгч Б.Батсүх, ЭХАБ-ийн дарга онцгой байдлын дэслэгч А.Амарболд нар ажиллалаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

           Тэмцээнд нийт 20-45 насны 9 алба хаагч дараахь 7 төрлөөр оролцож авхаалж самбаа ур чадвараа уралдуулан өрсөлдлөө.

  1. 5 километрийн маршийн гүйлтийн тэмцээнд дараахь цэгүүдийг хийлээ. / Газ эсэргүүцэгч өмсөх, радиостанц тохируулах, шаардлагатай 10 албан хаагчийн дугаарыг цээжээр хэлэх, GPS байршил тодорхойлогчид өгөгдсөн солбилцолыг хадгалах зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэв.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

  1. Хууль эрх зүй, холбооны мэргэжлийн 40 тестийг бөглөх
  2. Гамшгийн дуудлагыг утсаар хүлээн авах

       Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17, 23, 33 дугаар  ангиудын дуудлага хүлээн авагч нарын дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр оноогоор дараахь байруудыг эзэллээ.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

     Сайншанд сум дахь Гал унтраах, аврах 33-р ангийн дуудлага хүлээн авагч, Онцгой байдлын ахлагч О.Батчимэг Тэргүүн  байр эзэлж өргөмжлөл, алтан медаль

     Айраг сум дахь Гал унтраах, аврах 23-р ангийн дуудлага хүлээн авагч, Онцгой байдлын ахлагч О.Болорцэцэг дэд   байр эзэлж өргөмжлөл, алтан медаль

     Замын-үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 17-р ангийн дуудлага хүлээн авагч, Онцгой байдлын ахлагч Б.Баярмаа Гутгаар байр эзэлж өргөмжлөл, хүрэл  медалиар тус тус шагнагдлаа.

       Онцгой байдлын газрын, Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын ахмад А.Мөнхбат тэмцээн орсон алба хаагчдад баяр хүргэн хаалтын үг хэлснээр тэмцээн өндөрлөлөө.

Онцгой байдлын газрын даргын нэрэмжит өвлийн улирлын хүйтний хувцасны үзлэг хийв.

Онцгой байдлын газрын даргын А\26 тоот тушаалын дагуу онцгой байдлын газрын даргын  нэрэмжит хүйтний өвлийн хувцасны үзлэг, жагсаалын үзлэгийг  Газар, Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн нийт бие бүрэлдэхүүнд зохион байгуулан ажиллалаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

“Өсвөрийн аврагч- 2016″ тэмцээнийг зохион байгуулав.

        Онцгой байдлын газар, ХГБХХ, Улаан загалмайн хороо, Мерси Кор, байгууллагуудтай хамтран “Өсвөрийн аврагч-2016″ тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын газар дээр Дорноговь аймгийн ЕБС-н 12 жилийн сургуулиудын дунд зохион байгууллаа. Уг тэмцээнд ЕБС-н Айраг сумын сургууль, Сайншанд сумын 1, 3, 5, МСҮТ, ХОБ, Замын-үүд сумын 2-р сургууль нийлсэн нийт 8 багийн 48 сурагчид оролцож хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан оролцлоо.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Тэмцээнийг дараахь төрлүүдээр зохион байгуулав. Байршил тогтоогч GPS дээр өгөгдсөн цэгийг оруулах, Аврах олсоор 5-с доошгүй уяа зангидах, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Гамшгаас хамгаалах талаар мэдлэгийг сорих, Луужин дээр ажиллах, 3 километрийн маршийн гүйлтийн төрлүүдээр явууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Тэмцээний 1 дүгээр байранд Айраг сумын ЕБС-н сургууль баг тамирчид, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

OLYMPUS DIGITAL CAMERA

2-р байранд Замын-үүд сумын ЕБС-н 2-р сургуулийн баг тамирчид, мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

OLYMPUS DIGITAL CAMERA

3-р байранд ХОБ-н баг тамирчид амжилттай оролцож, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA

Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулав. Уг сургалтанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангиудаас нийт 12 алба хаагч хамрагдав.

20161017_165640 20161017_165623

Байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 3 байранд орлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрт зориулсан хандивын  Аймгийн байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын газрын эмэгтэй баг тамирчид хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

20161002_2030101 20161002_2031361