Monthly Archives: September 2016

Цахим зайны сургалтыг зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/224 тушаалын дагуу Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн, Гал түймэр унтраах аврах ангиудын салааны захирагч нарын цахим /онлайн/ зайны сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.Уг сургалтанд Дорноговь онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах аврах 17, 23, 33 дугаар ангиудын 7  салааны захирагч нар хамрагдлаа.

14502904_1828979224047467_2206753645391167108_n 14519919_1828979234047466_6572903477797534040_n

Онцгой байдлын газрын 2016 оны ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Онцгой байдлын газрын 2016 оны ажил мэргэжлийн аварга шалгаруулах, аврагч, жолоочийн дунд тэмцээнийг 09 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд онцгой байдлын газар дээр дараахь төрлүүдээр зохион байгуулав.

1. Дадлага, ур чадвар: Галын үндсэн албаны автомашинтай гражаас түгшүүрийн дохиогоор гарч машинаа асааж гараад тогтоосон цэгт байрлуулж 1 гал сөнөөгч / 51 мм  даралтын хоолой  2 ширхэг, РСК-50 маркийн кранттай хошуу 1 ширхэг шилжүүлэн хэрэглэх гайк 77-51 мм 1 ширхэг / тархалт хийн сургалтын цамхагийн 3 дугаар давхарт байнгын шатаар гарч, жолооч ус өгч хошуугаар ус гарсанаар цагийг тооцох

444 111

2. Галын үндсэн албаны автомашиныг усны эх үүсвэр дээр байрлуулж  2 ш 125 мм сорох хоолойг сорох шүүрийн хамт залгаж жолооч, гал сөнөөгчийн хамт ус соруулан насосны штуцээр шахаж хушуугаар ус гарсанаар хугацааг тооцох

666 55

Дэлгэрэнгүй

ХАЯЛГА НУУР АВРАХ АЖИЛЛГАА 2016” УСНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Бүс, бүсийн төвийн ажиллах  журмын 4.1.4 , 4.1.8 , 5.4.4 дахь заалтуудын хүрээнд хөрш зэргэлдээ аймгийн Онцгой байдлын  газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдтай харилцан ажиллах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, дадлага туршлага эзэмших зорилгоор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлэгтэй  хамтран Шивээговь сумын нутагт байрлах нуур “Усан хаялга”  гэх газарт  хамтран сургалтыг зохион байгуулав.Үүнд:

14359866_1063996497054803_1203806380_o 14407988_1064022583718861_1287973686_o

      Усны дадлага сургуулийн удирдагчаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын ахмад А.Мөнхбат, Аврах ажиллагааны удирдагчаар онцгой байдлын дэслэгч А.Амарболд, сурган зааварлагч багшаар ахлах ахлагч Ц.Пүрэв-Очир, 2 аймгийн Эрэн хайх, аврах бүлгийн нийт 12 албан хаагчдад усны мандалд уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах арга мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлтийн техникүүдыг суралцан аврах завь жолоодох, техник аргачлалыг судлан дадлага ажлуудыг хийж гүйцэтгэв.

14285545_1063996553721464_914585178_o 14393972_1063998097054643_1763564618_o

14374610_1063998077054645_801933740_o

Дүйцүүлэх албаны сургалтыг зохион байгуулав.

          Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 336-р анги, Аймгийн цэргийн штабтай хамтран дүйцүүлэх алба хааж буй бүрэлдэхүүнд аюулт үзэгдэл осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Эмнэлгийн анхны тусламж , Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, орон нутагт зонхилон тохиолдох гамшгийн төрлүүдээр танхимын сургуулийг зохион байгуулав. Уг сургалтанд нийт  65 цэргийн дүйцүүлэх албаны бие бүрэлдэхүүн хамрагдав.

img_0251  img_0266