Monthly Archives: June 2016

“ШАЛГАН ТУСЛАХ, ЗААВАРЧИЛГАА ӨГӨХ” АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/161 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Д.Батсайханаар ахлуулсан “Шалган туслах, зааварчилгаа өгөх” ажлын хэсэг Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Айраг сум дахь Гал унтраах, аврах 23 дугаар анги дээр 2016 оны 06 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд ажиллалаа.

IMG_2217 IMG_2223

2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлэв.

Онцгой байдлын газрын даргатай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Гал унтраах, аврах 17, 23, 33 дугаар анги, Айраг сум дахь шатахууны улсын нөөцийн салбар, Дорноговь аймаг дахь улсын нөөцийн салбарын бүрэлдэхүүнүүд биелэлтийг тайлагнаж, үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэв.

IMG_2159 IMG_2169IMG_2161

Холбоо зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг шалгав.

Онцгой байдлын газрын даргын баталсан холбоо зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах удирдамжийн дагуу, Гал унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, нийт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, ЯЦ-дохиогоор ажиллах бэлтгэл бэлэн байдал, тоног төхөөрөмж, харилцаа холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг  шалгаж дараахь ажлыг гүйцэтгэв.Үүнд:

  1. Онцгой байдлын газар, Гал унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг нийт бие бүрэлдэхүүнд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 06:00 цагт   “Яаралтай цуглар” дохиог өгч цугларах хугацаа болон  бие бүрэлдэхүүний харилцаа холбооны бэлэн байдлыг шалгалаа.
  1. Гал унтраах, аврах 33, 17, 23 дугаар ангиудын богино долгионы суурин радиостанцуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж холбоонд орж ажиллалаа.OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

 Мөн гал унтраах, аврах 17 дугаар ангийн богино долгионы суурин icom-718  радиостанцад засвар үйлчилгээ хийж  холбоонд орж бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

“Хөдөлгөөн эрүүл мэнд” дугуйн аялал зохион байгуулав.

         Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас  дугуйн спортыг хөгжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх,  бие бялдарын өв тэгш хөгжүүлэх зорилгоор зорилгоор “Хөдөлгөөн эрүүл мэнд” уриан дор  2016 оны 06 дугаар сарын 04 нд  дугуйн аялалыг зохион байгуулав.

IMG_1754 IMG_1770

        Дугуйн аялалыг Сайншандаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн  чиглэлд 40 км-ын газар дугуйн аялал хийж аялалд оролцогчдын дунд \байршил тогтоогч\ GPS төхөөрөмжөөр  өгөгдсөн солбилцлыг оруулж тэмдэгт олох, 8 км-ын зайд дугуйн уралдааныг зохион байгуулав.

IMG_1983 IMG_1971

       Уралдаан тэмцээнд тус газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч Б.Батсүх ахлагчтай баг тэргүүн байр, баршил тогтоогч GPS төхөөрөмжөөр тэмдэгт илрүүлэх тэмцээнд Эрэн хайх, аврах бүлгийн дарга онцгой байдлынахлах ахлагч Ц.Пүрэв-Очир, дугуй уралдааны төрөлд Гал унтраах аврах 33 дугаар ангийн аврагч гал сөнөөгч онцгой байдлын ахлагч М.Мөнхбаяр  нар тэргүүлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

IMG_2115