Monthly Archives: May 2016

БАЙГУУЛЛАГЫН АВАРГЫН ШАГАЙН ТЭМЦЭЭНД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Дорноговь аймгийн Шагайн харваан салбар холбооноос анх удаа албан байгууллагуудын дунд Юнескогийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл шагайн харваан байгууллагын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналыг хувцас жигдрэлт, багийн зохион байгуулалт, залуу харваачдыг байгууллагаасаа олноор бэлдэж дэмжиж байгаа зэрэг шалгуураар С.Намжилсүрэн даргатай Онцгой байдлын газрын  баг эзэллээ

13227367_643245385850549_874847345541928156_o 13221154_643245912517163_4278344329592927306_o

ХӨНГӨН АТЛЕТИКЫН БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ.

Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсээс Хүүхдийн байгууллагын өдрийг тохиолдуулан байгуулагуудын дунд хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн 100, 200, 400, 4*100 метр, уртын харайлт, олс таталтын төрлүүдээр явагдсан. Энэ удаагийн тэмцээнд 14 байгууллагын 80 гаруй тамирчид оролцлоо. Үүнээс багийн дүнгээр тэргүүн байрт Онцгой байдлын газар, удаах байруудад ЕБ-ийн II сургууль, Сайхандулаан сумын багууд тус тус шалгарлаа.

13131045_639935502848204_1848494310483258089_o 13048011_639935312848223_8512532640937534199_o

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

         МУ-ын Шадар Сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны  гэрээ болон аймгийн нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тус аймгийн Даланжаргалан суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2016 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулж сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг  сайжруулах  дадлага сургуулийг зохион байгуулав.

2  1

           “Сум, багийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаанд сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнээс гадна тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг МАК ХХК-ний томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгсэл оролцож нийт 82 хүн, 14 автомашин техник хэрэгсэл үүнээс хүнд механизм-2, тусгай зориулалтын-1 автомашин дайчлагдан үүрэг гүйцэтгэв.

4 3

Онцгой байдлын газрын “Залуучуудын зөвлөл” монголын залуучуудын холбооны 4 одот шилдэг зөвлөлөөр шалгарав.

“Эрхээ идэвхжүүлье-Залуучуудын оролцоо” говийн бүсийн Залуучуудын чуулганыг 2016 оны 04 сарын 28-29ны өдрүүдэд Сайншанд хотноо амжилттай зохион байгуулав. Онцгой байдлын газрын залуучуудын зөвлөл байгууллага болон салбарын залуусынхаа хөгжлийн төлөөх төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлэн, 2015 оны үйл ажиллагааны үр дүнгээр бусдыгаа манлайлж, 4 одот шилдэг залуучуудын зөвлөлөөр шалгарч өргөмжлөлөөр шагнууллаа.OLYMPUS DIGITAL CAMERA