Monthly Archives: April 2016

МАЛЧДАД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ХҮРГЭВ.

            Тус аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Өргөн сумын малчдад туслах зорилгоор Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж-Иргэний хамгаалалын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх хүрээнд  “Каритас Чех Репаблик”, “Онцгой байдлын газар”, “Аймгийн Улаан Загалмайн Хороо”  хамтран дээрхи сумдын малчин өрхүүдэд 1,5 сарын хүнсний хэрэглээний тусламжийн бараа материалыг Дэлгэрэх, Алтанширээ сумын 178 өрхөд тээвэрлэн хүргэх ажлыг  2016 оны 04 сарын 15, 16- ны өдрүүдэд зохион байгуулав.

         Уг тусламжийн бараа материалыг тээвэрлэн хүргэх үйл ажиллагаанд Дорноговь аймгийн  Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Ганжаргал, Улаан Загалмайн хорооны дарга Б.Зулбаяр нар оролцож малчдад хүлээлгэн өгөв.

13002489_488755627993337_5485352008357152874_o 13048236_488761684659398_8144960262115294992_o

Дулааны улирлын хувцсанд шилжүүлж жагсаалын үзлэгийг зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/93 дулааны улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэг зохион байгуулах тухай, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 04 сарын 12-ны өдрийн А/07 тушаалын дагуу  Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг дулааны улирлын хувцсанд шилжүүлж, жагсаалын үзлэгийг зохион байгууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA

Аймгийн Улаан Загалмайн хороотой 2016-2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.

Тус гэрээний хүрээнд гамшигийн үед хамтран ажиллах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, анги бие бүрэлдхүүнээрээ “Хүмүүнлэгийн үйлс”-ийг хөтөлбөр тус бүрээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Улаан загалмайн хорооноос тус хамт олны ивээн тэтгэгч онцгой гишүүд, гишүүдийн татварын 20%-н буцаалтаар хүнсний буурашгүй нөөц бүрдүүлж хүлээлгэн өглөө. Тус хүнсний бууршгүй нөөц нь гамшиг, онцгой байдал тохиолдсон үед ажиллах тасгийн нийт бие бүрэлдхүүний 1 сарын хэрэглээ бөгөөд АШХорооны сангаас нөхөгдөн сэлбэгдэж байх зохицуулалтыг хийлээ.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA