Monthly Archives: March 2016

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ТАКТИКЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ “ХУР ГОВЬ”ЗОЧИД БУУДЛЫН ОБЬЕКТОД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

           Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах болдлого хөтөлбөр, МУ-н Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд дорноговь аймгийн хэмжээнд дараахь үйл ажиллагааг зохион байгуулан ажиллав. Үүнд:

           Сайншанд сумаас хойш 2 км газарт голомтондоо 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хур говь” зочид буудлын барилгад эвдрэл үүсч нурангид 3 хүн өртөж гэмтсэн, зочид буудлын хоол бэлтгэлийн өрөөнд шингэрүүлсэн хийн түлш алдагдсанаас 1 хүн хордсон,  мөн нурангид суудлын автомашин дарагдаж гал түймэр гарсаны улмаас 1 хүний амь нас эрсэдсэн тухай мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлэг, гал унтраах салаа гамшгийн голомтод 16.07 цагт очиж эрэн хайх, аврах, гал унтраах унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллав. Мөн үүссэн нөхцөл байдлын талаархи мэдээллийг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд танилцуулж шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллав.

  OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA

           Дадлага сургуульд ОБГ-н дарга, хурандаа А.Ганжаргал тэргүүтэй Гал унтраах, аврах 33 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаан Загалмайн хороо, Холбоо зарлан мэдээллийн алба, Хур говь зочид буудлын ажилчид, Аймгийн орон нутгийн телевиз,  оролцож орон нутагт тохиолдож болзошгүй гамшиг осолд Засаг даргын захирамжаар томилогдсон мэргэжлийн анги, албадын томилгоот бие бүрэлдэхүүн  шуурхай зохион байгуулалтад орж ажиллах, гарсан гамшиг ослын дараах сэргээн засах ажиллагаанд хэрхэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгааг  шалгалаа. Дэлгэрэнгүй

Улаан Загалмайн Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж, Чех улсын “Каритас Чех Репаблик” ТББ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн сумын салчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Чех улсын “Каритас Чех Репаблик” ТББ-тай хамтран тус аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн сумын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
Хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хүрээнд зудад нэрвэгдсэн 450 өрхөд 1.5 сарын хугацаанд хэрэглэгдэх хоол хүнсний бараа бүтээгдэхүүнийг сум, баг, айл өрхөд хүргэх ажлыг зохион байгуулна.

       Онцгой байдлын газар аймгийн Улаан Загалмайн Хороо орон нутгийн хэмжээнд “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн, иргэдэд гамшгийн хариу арга хэмжээ авах мэдлэг, чадварыг олгох сургалт зохион байгуулах, гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх зэргээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах гэрээ байгуулав.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA