Monthly Archives: January 2016

“Малчдад туслах аян” зохион байгуулав.

12640230_573646252788749_5937021088778471148_o886767_573646729455368_3395449161726257096_oДорноговь аймгийн Өргөн суманд өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Онцгой байдлын газрын хэмжээнд “Малчдад туслах аян” зохион байгуулж олон жилийн түншлэлийн харилцаатай Өргөн сумын малчдад лаа 46 ширхэг, чүдэнз 55 толгой, хөвөнтэй бээлий 120 ширхэг, хурганы уут 30 ширхэг, хурганы нэмнээ 30 ширхэг, нийт 300,0 гаруй мянган төгрөгийн тусламжийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өргөн сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө.

 

Аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулав.

 IMG_0223 IMG_0185

Чандмань-илч ХХК, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх салбар станц, Сайншанд татах хэсэг байгуулагуудад аюулт үзэгдэл осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Эмнэлгийн анхны тусламж , Орон нутагт зонхилон тохиолдох гамшгийн төрлүүдээр танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулав. Уг сургалтанд нийт 210  ажилчин албан хаагч хамрагдав.

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

       Ус цаг уур орчны шинжилгээний албанаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 01-р сарын 22,23-ны өдрүүдэд аймгийн нийт нутгаар цас орж, салхи  секундэд 12-14 метр, хүрч ширүүсч, цаг агаар тогтворгүй байх бөгөөд 21-23-ны өдрүүдэд нийт нутгаар агаарын температур хүйтэрч шөнөдөө 32-37 градус хүйтэн, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэхийг малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

    Иймд цаг агаарын учирч болзошгүй гамшиг болон аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, аж ахуйн нэгж байгууллагууд дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж хөлдөлтөөс сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, харгалзах хүнгүй гэртээ орхихгүй байх,  хөдөө орон нутагт зорчихдоо автомашин техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангаж түлш шатахууныг хангалттай нөөцлөж баталгаат замаар зорчих мөн салхи шуурганы үеэр болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна.

 

Онцгой байдлын газрын 2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болов.

P1130061 PC060265

        Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015  оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/347 дугаар тушаалын дагуу 2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт зохион байгуулах удирдамжийн дагуу нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр  сарын  15-ны өдрийн  09:00 цагт  Гал унтраах, аврах,  17,23,33  дугаар ангиудын сургалтын танхимд боллоо.

Мөн хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг  DSB, MNT зэрэг орон нутгийн кабелын телевизүүдээр дамжуулан ард иргэдэд сурталчилав.