Monthly Archives: December 2015

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГА3РУУДААС АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ” 3 ” ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

        Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудаас Дорноговь аймгийн Онцгой байдлын газар “Гуравдугаар” байранд шалгарлаа.

Улсын Онцгой комиссоос томилогдсон “Шуурхай бүлэг” дорноговь аймагт ажиллав.

         Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэл, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ суманд ажиллаж орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хүндэрч байгаа асуудлаар аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж  цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар зөвлөмж өгч удирдлагаар хангаж ажиллав.

PC200327 PC200330

ОБЕГ-ын даргын нэрэмжит түвшин тогтоох шалгалтанд хамрагдав.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны А\298 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үзлэг явуулах журам”-ын хэрэгжилт, 2015 оны А\310 дугаар тушаалын дагуу 2015 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах чиглэлээр албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, жагсаалын үзлэг, цэрэгжилч, жагсаалч байдал, биеийн тамир,  хууль эрх зүйн болон мэргэжлийн тестийн шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын  хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт  ажиллалаа.

PC040181 PC040184

PC060265 PC060268

ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ

            Тус аймгийн нийт нутгаар  2015 оны 12-р сарын 01,02-ны өдрүүдэд цас орж,   салхи секундэд 16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурна.

           Цаашдаа хүйтний эрч чангарч, салхи шуурга ихтэй цаг агаар тогтворгүй байхыг анхааруулж байна.

        Иймд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлийн үед хөдөө орон нутагт зорчихгүй байх онцгойлон анхааруулж байна.