Monthly Archives: November 2015

“Өсвөрийн аврагч-2015″ тэмцээнийг зохион байгуулав.

         Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран жил болгон зохион байгуулдаг “Өсвөрийн аврагч-2015″ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.  Уг тэмцээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1,3 дугаар сургууль, Айраг сумын ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 4 багийн, 35 тамирчид авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөж дараахь байруудыг эзэллээ.Үүнд:

PB230063PB230072 Дэлгэрэнгүй

“Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 1/2791тоот үүрэг, ОБЕГ-ын ГУСГын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/2821 тоот албан бичгийн дагуу “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймгийн төв талбайд 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр галын аюулаас урьдчилан сэргийлэх шторк, “Аврагч мазаалайн зөвлөмж, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг төв талбайн LED зурагтаар гарган танилцуулж, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмжийг тараан сурталчилж, болзошгүй гал түймрийн үед ашиглагдах автомашин, техник, аврах багаж хэрэгслийг тайлбарлан танилцуулах ажлуудыг зохион байгууллаа.

201511 20151106_115

Өдөрлөгөөр Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баталсан төлөвлөгөөний дагуу  аврах гал унтраах техник, багаж зэвсэглэмж, онцгой байдлын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн хууль эрх зүйн баримт бичгийн талаар танилцуулга хийж санамж гарын авлага материал тараан өгч ажилласан. Дэлгэрэнгүй

“Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадамд амжиллтай оролцож тэргүүн байр эзлэв.

 Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадамд Онцгой байдлын газрын хамт олон амжилттай оролцож “ТЭРГҮҮН” байр эзэлж өргөмжлөл, цомоор шагнуулав.11214229_485774941607027_2755118646578380638_nAWIASLAG DGO AWIYASLAG DGO 1

Өргөн, Эрдэнэ сумдын гал унтраах сайн дурын бүлгийн бүрэлдэхүүнд гал унтраах дадлага сургууль зохион байгууллаа.

        Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр авсан гал унтраах тусгай зориулалтын ISUZU маркийн автомашинаар гал унтраах, ус соруулах дадлага сургууль зохион байгуулав.Мөн гал унтраах сайн дурын бүлгийн гишүүд болон Сумын тамгын газрын ажилчин, албан хаагчдад, “Галын аюулгүй байдлын тухай хууль”Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм” Гал унтраах дүрэм”-ээр 2 цагийн танхимын сургалтанд 45 хүнийг хамруулан зохион байгуулав.Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ангийн сурагчдад “Аврагч мазаалай” хүүхэлдэйн киног үзүүлж сургалт зохион байгууллаа.

urgun erdene 1 OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Онцгой байдлын газрын бүрэлдэхүүнийг хүйтний улирлын хувцсанд шилжүүлэв.

            Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/263 дугаар “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлэх тухай”, 10 дугаар сарын 13-ны өдрийн А/264 дүгээр”Хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулах тухай” тушаалуудын дагуу Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/16 дугаар “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлж,хувцасны үзлэг явуулах тухай” тушаал гарган, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулан явууллаа.

huwtsas uzleg huwtsas uzleg 1