Monthly Archives: October 2015

Албан хаагчдын 25 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, хүлээн авлаа.

        Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 459 дүгээр тушаалаар батлагдсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Дорноговь аймгийн Онцгой байдлын газар  албан хаагчдын 25  айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авлаа.

25 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Мөнхнаран констракшн” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 750 мянган төгрөг байхаар тооцжээ.

Албан хаагчид, ХААН банктай хамтран 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах юм байна.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

 

“ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 2 ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

              “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн сургагч багш бэлтгэх 2 дахь шатны сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Онцгой байдлын газар дээр зохион байгууллаа.Сургалтанд Сайншанд сумын 1,2,3,4,6,7 дугаар багийн нийгмийн ажилтан, хэсгийн дарга нар, Улаан загалмайн хорооны арга зүйч  нийт 24 хүн хамрагдлаа. Танхимын болон дадлагын 4 цагийн сургалтыг Онцгой байдлын  газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч С.Сэргэлэнбаатар, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Батчимэг нар зохион байгууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал Японы Мияги мужийн Сендай хотноо 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг батлан улс орнуудад дараах онцгой боломжийг олгосон.

 Үүнд:   а) Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах тодорхой, чиглэсэн, алсын хараатай, үйл ажиллагаанд тулгуурласан хөтөлбөрийг батлах;

б) Хёогогийн үйл ажиллагааны хүрээ (2005-2015): “Улс үндэстэн, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бий болгох нь” баримт бичиг1 -ийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэж дуусгах;

в) Хёогогийн үйл ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бүс нутгийн болон үндэсний стратеги/бодлого, төлөвлөгөө, гэрээг хэрэгжүүлэх явцад гарсан зөвлөмжүүд, хуримтлуулсан туршлагыг харгалзах;

 г) Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх үүрэг, амлалтад үндэслэн хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг тодорхойлох; Дэлгэрэнгүй

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ДОНШЕН ГАЗРЫН ТОС / МОНГОЛ / ХХК ХАМТАРСАН ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

       Энэхүү тактикын сургуулийн зорилго нь газрын тосны агуулахад гарсан гал түймрийг унтраах үйл ажиллагаанд шаардлагатай хүч хэрэгслийг тооцох, гал унтраах, аврах анги, аж ахуйн нэгж, байгууллагын харилцан ажиллагааг тодотгох, тухайн байгууллагын гал унтраах зохион байгуулалт, томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх ур чадварыг дээшлүүлэх, обьектын гал унтраах тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах, гарсан гал түймрийг богино хугацаанд унтраах, бэлтгэл бэлэн байдал хамтын ажиллагааг хангахад оршино.

      Тус обьект дээр гал унтраах тактикийн сургуулийг Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2015 оны 10 дугаар сарын 07-ны 11.00-14.00 цаг хүртэл Газрын орлогч х/ч С.Сэргэлэнбаатар гал унтраах, аврах 33 дугаар ангийн захирагч а/х А.Сэргэлэн, ГХУХБайцаагч д/ч Б.Батсүх, нар сургуулийн удирдамж, төлөвлөгөөг танилцуулан бэлтгэл ажил хангах, обьектын онцлог гал түймэр унтраах, эрэн хайх аврах үйл ажиллагааг зохион байгуулах талаар танхимын болон дадлага сургалт хийсэн.

      2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авах 7052101 дугаарын утсанд 99044300 утаснаас хөдөлмөр хамгааллын инженер Х.Содоо газрын тосны агуулах дээр гал гарлаа гэж мэдэгдсэнээр гал түймрийг унтраах аврах, гал унтраах тактикийн сургуулийг эхлүүлж 14.00 минутанд гал унтраах 33 дугаар ангийн а/д Х.Анхбаяр захирагчтай 1 дүгээр салаа гал унтраах 1 машин, 7 хүнтэй, д/ч Төгөлдөр даргатай Эрэн хайх аврах  бүлэг 1 машинтай, 8 хүнтэй, цагдаагийн 5 алба хаагч 1 машин, нэгдсэн эмнэлэг 6 хүн 1 машин, Доншен газрын тос Монгол ХХК-ийн аврах бүлэг 2 машин  15 хүнтэй нйит 6 автомашин, Ажиглагчаар Мэргэжлийн хяналт, ЦТССалбар, Чандмань-илч ТӨК, Кожи говь ХХК, зэрэг аж ахуйн нэгж байгууллагын 93 хүн ажиллаж  газрын тос буулгах хэсэгт дээр гал унтраах сургуулийг хийж 90л шатахуун   6тн ус, 100л хөөс зарцуулан ажиллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Эрэн хайх аврах бүлэг болон аймгийн улаан загалмайн хорооны 3 арга зүйч шатсан машинаас гэмтэж бэртсэн 4 иргэнийг гаргаж эмнэлгийн анхны шатны тусламж үзүүлэн  эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Цагдаагийн газар, шинжилгээний албаны ажилтан нар гал түймрийн хэргийн газрын үзлэг 12.05 минутаас 12.30 минутанд хийж дууссан.

Гал унтраах тактикийн сургууль 14.00 цагт бүрэн дууссан.