Monthly Archives: September 2015

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТУХАЙ ДАДЛАГА, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

           Галын аюулгүй байдлыг хангах, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчилах  зорилгоор  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бүрэлдэхүүнд 2015 оны 09 дүгээр сарын 29 ны өдөр танхимын болон гал унтраагуур ашиглах дадлага сургууль зохион байгууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

                    Тус албаны бүрэлдэхүүнд  Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга онцгой байдлын дэслэгч М.Төгөлдөр   гал унтраагуур ашиглах зааварчилгаа өгч гал унтраагуураар гал унтраах, мөн гал түймрийн үед өөрийгөө болон нөхрөө аврах дадлага сургууль зохион байгуулав. Сургалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 14, Онцгой байдлын газраас 5 нийт 19 албан хаагчид  хамрагдлаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

УЛААНБАДРАХ СУМАНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГИЙГ ЗАЙНААС ЗОХИОН БАЙГУУЛАВ.

         “Шинэ Дорноговь-II”  тогтвортой хөгжлийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбадрах суманд аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулав.

            Нэг: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулсан удирдлага зохион байгуулалтын хэлбэр, хугацаа, бүрэлдэхүүн.

           1.1. Онцгой байдлын газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зайнаас зохион байгуулах тухай удирдамж”-ийн дагуу 2015 оны 09 дүгээр 25,26-ны өдрүүдэд Улаанбадрах сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан зайнаас зохион байгуулав.

20150925_102415 SAM_0369 1

Дэлгэрэнгүй

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

          Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар баг “Хатавцын ус” гэдэг газар нутаглах малчин П.Дэлгэрсайханы суурьт 2015 оны 08 дугаар сарын 3-ны өдөр,  Өргөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр  “Хэрээ чулуу” гэдэг газарт нутаглах малчин Р.Батчулууны суурьт 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сэрвэн” гэдэг газар нутаглах малчин С.Ууганбаярын суурьт 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, мөн багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар нутаглах малчин Ю.Хатанбаатарын суурьт 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хонь өвчилсөн тухай мэдээллийн дагуу сумын мэл эмнэлэг үржлийн газраас эмч үзлэг хийж дээж авч аймаг, улсын мал эмнэлгийн лабораторид илгээж шинжлүүлэхэд малын гоц халдварт хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон тул Гамшгаас хамгаалах тухай хууль, МУ-ын Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2010 оны А\67 дугаар тушаалаар батлагдсан  “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны А\364 дүгээр захирамжаар  дээрхи сумдыг гамшгаасхамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн өвчлөл гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоон хонины цэцэг өвчний голомтыг устгах, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дэлгэрэнгүй