Monthly Archives: June 2015

Гал унтраах техникийн олон төрөлт спортын зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

     Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Гал унтраах техникийн олон төрөлт спортын дүрмийн заалтыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын …-ны өдрийн А/67 дугаар тушаалаар байгуулагдсан тэмцээн зохион явуулах шүүгчдийн бүрэлдэхүүн 2015 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын зүүн бүсийн “Шонхор клуб”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  амжилттай зохион байгууллаа.

          Тэмцээний ерөнхий шүүгчээр онцгой байдлын хурандаа Я.Ишжамц, нарийн бичиг шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн онцгой байдлын хошууч Ж.Жаргалсайхан нар ажилласан.

         Тэмцээнд Зүүн бүсийн “Шонхор клуб”-ын харьяа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн баг,  Гал унтраах, аврах 23 дугаар ангийн баг, Гал унтраах, аврах 33 дугаар ангийн баг, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн баг,  Говь-сүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн баг,  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн баг,  Хэнтий  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн баг,  нийт 64 тамирчин, дасгалжуулагч оролцов.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
Довтолгооны шатны төрлийн тэмцээнд нийт 7 багийн 56 тамирчин, хувийн амжилтаар 9 тамирчин нийт 65 тамирчин оролцсоноос:

  Дорноговь аймгийн ОБГ-ын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн тамирчин Г.Баасанхүү 15.98 секундын амжилтаар 1-р байр,

     Дорноговь аймгийн ОБГ-ын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн тамирчин Н.Пүрэвдаш 16.75 секундын амжилтаар 2-р байр

     Хэнтий аймгийн ОБГ-ын  Гал унтраах аврах, 32 дугаар ангийн тамирчин Б.Зандан 17,39 секундын амжилтаар 3-р байр

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA Дэлгэрэнгүй

ХӨВСГӨЛ СУМАНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Монгол улсын Шадар сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан төлөөлөн удирдах гэрээ, Шинэ Дорноговь-II тогтвортой хөгжлийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2015 оны 06 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд зохион байгуулав.

           Онцгой байдлын газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг  зохион байгуулах тухай удирдамж”-ийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хөвсгөл суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг  зохион байгуулав.

      Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг  Онцгой байдлын газрын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч М.Эрдэнэсайхан удирдаж, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын дэслэгч Б.Батсүх, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батчимэг,Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн ийлдэс судлаач их эмч Б.Золзаяа,  жолооч онцгой байдлын ахлах ахлагч Б.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

         Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2015 оны 06 дугаар сарын 08-ний  өдрийн 09 цагаас 09-ний өдрийг дуустал хугацаанд “Сум, багийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах” гэсэн сэдвээр 3 үе шаттайгаар  зохион байгуулав Дэлгэрэнгүй