Monthly Archives: April 2015

Онцгой байдлын газрын “Ажил мэргэжлийн аварга 2015″ дуудлага хүлээн авагч нарын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

         Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 17,23,33-р ангиудын дуудлага хүлээн авагчийн дунд 2015 ажил мэргэжлийн аварга  шалгаруулах тэмцээнийг 2015 оны 04 сарын 22-ны өдөр 13 цагаас 18 цаг хүртэл зохион байгуулагдаж өнгөрлөө.

        Тэмцээний ерөнхий шүүгчээр Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга Онцгой байдлын хошууч С.Сэргэлэнбаатар холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч М.Эрдэнэсайхан, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын дэслэгч Б.Батсүх нар ажиллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

          Тэмцээнд нийт 20-45 насны 9 алба хаагч дараахь 7 төрлөөр оролцож авхаалж самбаа ур чадвараа уралдуулан өрсөлдлөө.

1.icom-78 радио станцын суваг тохируулах

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

ГАЗ-66 хөдөлгөөнт холбооны машиныг онцгой байдлын газраас 10 км хээрийн байрлалд дэлгэж холбооны техник хэрэгслийг бэлтгэл бэлэн байдлыг ханган  радио станцын суваг суулгаж, антенныг тохируулан холбоонд орж  мэдээ мэдээлэл солилцож үйлдлийг гүйцэтгэв. Цэргийн байр зүйгээр / луужин/ ашиглан 1 тэмдэгт олох даалгаврыг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 23 дугаар ангийн нэрэмжит “Гар бөмбөгийн” аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

      Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, авхаалж самбаа, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газар хамтран “Гар бөмбөг”, “Билльярд”-ын аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг 2015 оны 04 дүгээрс арын 11-ний өдөр Айраг суманд амжилттай зохион байгууллаа.

11148908_4 PhotoShare

          Уг тэмцээнд: Дорноговь, Говьсүмбэр хэлтэс, Аврах, гал унтраах анги, Улсын нөөцийн салбар, /нийт 9 баг/ дарга захирагч нарын дунд “БИЛЛЬЯРД”-ын  аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.

Дэлгэрэнгүй

Зэвсэгт хүчний түүхт 94 жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Замын-Үүд сумын хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Марш тактикийн тасаг шалгаруулах тэмцээнд Аврах, гал унтраах 17 дугаар ангийн баг тамирчид амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ

11074819_844849572247016_1447576891_n 11096957_844849368913703_2142445535_n