Monthly Archives: March 2015

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага сургуулийг Цахилгаан түгээх дэд станцын обьектод зохион байгуулав.

     Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр улс орон даяар 16:00 цагт явууллаа.
Энэ ажлын хүрээнд Дорноговь аймагт газар хөдлөлтийн цагийн байдал үүсгэн, хээрийн эмнэлэг дэлгэж, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны талаар,  гамшгийн аюулыг зарлан мэдэгдэх дохиогоор гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын, ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангах дадлага сургуулийг Цахилгаан түгээх дэд станцын обьектод зохион байгууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

      Дадлага сургуульд ОБХ-ийн дарга, хурандаа А.Ганжаргал тэргүүтэй Аврах, гал унтраах 33 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Холбоо зарлан мэдээллийн алба, Цахилгаан түгээх дэд станцын бүрэлдэхүүн, Аймгийн орон нутгийн телевиз,  оролцож орон нутагт тохиолдож болзошгүй гамшиг осолд Засаг даргын захирамжаар томилогдсон мэргэжлийн анги, албадын томилгоот бие бүрэлдэхүүн  шуурхай зохион байгуулалтад орж ажиллах, гарсан гамшиг ослын дараах сэргээн засах ажиллагаанд хэрхэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгааг  шалгалаа.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах эрчим хүч, сургалт сурталчилгаа,холбоо зарлан мэдээллийн албадуудад сургалт зохион байгууллаа.

        Аймгийн гамшгаас хамгаалах эрчим хүч, сургалт сурталчилгаа, холбоо зарлан мэдээллийн албадуудад Онцгой байдлын хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга хошууч С.Сэргэлэнбаатар, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн дэслэгч М.Эрдэнэсайхан нар “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүтэц зохион байгуулалт,Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” сэдвүүдээр 3 цагийн танхимын сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 24 ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд  албад мэргэжлийн ангийн нийт 67 бие бүрэлдэхүүн  хамрагдав.

OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA

Дэлгэрэх суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 20,21-ны өдрүүдэд зохион байгууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA

Онцгой байдлын хэлтсийн орлогч, урьдчилсан сэргийлэх хяналтын тасгийн дарга хошууч С.Сэргэлэнбаатраар  ахлуулсан  Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн дэслэгч М.Эрдэнэсайхан, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дэслэгч Б.Батсүх, Сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Батчимэг, Эрүүл мэндийн газрын халдвар судлаач Д.Энхзул  гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  2015 оны 03 дугаар сарын 20,21-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA

Дэлгэрэнгүй

Монгол улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Г.Гансүхийг олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж Монголын залуучуудын холбооны ” Цэргийн алдар” алтан медалиар шагналаа.

цэргийн алдар

Хэлтсийн аварга шалгаруулах “Үндэсний шагайн харваа” тэмцээнийг зохион байгуулав.

     Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2015 үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үндэсний уламжлалт тоглоом наадгайг дэмжих бие бүрэлдэхүүний нийтэч, хамт олонч байдлыг дээшлүүлэх хүрээнд 1-р салааны нэрэмжит хэлтсийн аварга шалгаруулах үндэсний уламжлалт шагайн харваа тэмцээнийг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хэлтсийн сургалтын танхимд 1-р салааны бүрэлдэхүүн болон ахмад ажилтан Б.Батбаяр, Ж.Цэвэгдорж нарын хамт амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Хэлтэс, Аврах, гал унтраах 17, 23, 33  дугаар ангиудын 4-н багийн 30-д харваач багийн болон хувийн цувааны төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

шагайн харваа 1  шагайн харваа 2

Тус тэмцээний багийн төрөлд Аврах, гал унтраах 33 дугаарын ангийн баг 1 дүгээр байр, Аврах гал унтраах 17 дугаар ангийн баг 2 дугаар байр, Хэлтсийн баг 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

шагайн харваа 3  шагайн харваа 4

 Хувийн цуваа харвааны төрөлд ахлах ахлагч Б.Батсайхан тэргүүн байр, ахлах ахлагч О.Болд дэд байр, сантехникч Д.Батбаяр гутгаар байранд тус тус шалгарсан.

Шагайн харваа тэмцээн оноо мэргэн уухай цээл сайхан болж өндөрлөлөө.