Monthly Archives: January 2015

Аймгийн Онцгой комиссын 2015 оны анхдугаар хуралдаан 01 дүгээр сарын 22 ны өдөр АЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

         Аймгийн Онцгой комиссын 2015 оны анхдугаар хуралдаан 01 дүгээр сарын 22 ны өдөр АЗДТГ-ын хурлын танхимд Онцгой комиссын гишүүд болон Сумдын Засаг дарга нарын бүрэлдэхүүн 100% ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдаанаар:

            Онцгой комиссын бүрэлдэхүүний ажиллах журам, 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тухай болон Гамшгаас хамгаалах чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Мөн аймгийн Засаг Даргын 2015 оны А/14 захирамжаар шинэчлэн батлагдсан Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг танилцуулав.

ОАК 1 ОАК

        ҮХААЯ-ын Сайдын А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй” тэмцэх зааврыг танилцуулж хуралдаанд оролцсон бүрэлдэхүүнд мэргэжлийн заавар зөвлөгөөг өгөв.

ҮХААГ ОАК-2

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 1 ДҮГЭЭР САР

                   1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

                1.1. Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчилэн батлуулах тухай хүсэлт, захирамжийн төслийг гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлэв.

                1.2. Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2015 онд зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг гарган Онцгой байдлын хэлтсийн даргаар батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

                2.Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар:

      2.1. Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу төрийн захиргааны болон улсын онц чухал объекдуудад гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн сонирхогчдын волейболын аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид “Тэргүүн байр” эзэллээ.

54(0) 99

          Дорноговь аймгийн волейболын холбоо, аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан” Дорноговь аймгийн сонирхогчдын волейболын аварга шалгаруулах” тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 17,18ны өдрүүдэд болж  манай эрэгтэй баг тамирчид “тэргүүн байр”  эзэлж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар  шагнагдлаа.

Дэлгэрэнгүй

Монгол улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсний 93 жилийн ойн баяраар Онцгой байдлын хэлтсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

          Монгол улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсний 93 жилийн ойн баяраар Онцгой байдлын хэлтсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, болон теннисний тэмцээнийг Аврах, гал унтраах 17-р анги зохион байгууллаа.

Тус тэмцээнд:

Онцгой байдлын хэлтэс баг

6358 1549291_n

777

Дэлгэрэнгүй

Гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг малчид, ард иргэдэд шуурхай хүргэх программ хангамжийг ашиглах нь сургалт зохион байгуулагдлаа.

               Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газартай хамтарсан “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах” төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, малчид, иргэдэд гамшгийн аюулын тухай тухай зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэх аюул ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, IRS программ хангамжийн компанитай хамтран “Гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг шуурхай хүргэх программ хангамжийг ашиглах говийн бүсийн сургалтыг 2015 оны 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын хэлтэст зохион байгуулав.

333 1111

Дэлгэрэнгүй

Шинэ жилийн арга хэмжээг манай хамт олон архигүйгээр тэмдэглэж Хэлтсийн 2014 оны шилдэгүүдээ тодрууллаа.

10424_n

Хэлтсийн шилдэг мэргэжилтэн

Хүний нөөц дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ахлах дэслэгч С.Золбаяр

Шилдэг салааны захирагч Аврах, гал унтраах 17-р ангийн

1-р салааны захирагч ахлах дэслэгч Д.Энхбат

Хөдөлмөрийн аварга Аврах, гал унтраах 33-р ангийн

Аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Ц.Пүрэв-Очир

Дэлгэрэнгүй