Category Archives: Айраг сум дахь шатахууны улсын нөөцийн салбар

айраг УНС

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМ ДАХЬ  ШАТАХУУНЫ УЛСЫН  НӨӨЦИЙН  САЛБАР

Зорилго:

         “Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу шатахууны нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо хэмжээнд бүрдүүлж, технологийн дагуу хадгалах, хамгаалах, сэлгэн шинэчилэх”

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоолоор ОБЕГ-ын харьяа Дорноговь аймгийн Айраг сум дахь Шатахууны Улсын нөөцийн салбар болон зохион байгуулагдсан, ОБЕГазар, “Мон-Жап” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Шатахууны агуулах, сав шугам шилжүүлэн байршуулах ажил гүйцэтгэх”  Т-08-07 гэрээний дагуу Дорноговь аймгийн Айраг сум дахь шатахууны цэгийн агуулахыг бүрэн шинэчлэн 2009 оны 08-р сарын    19-нд улсын комисс хүлээн авсан.

Агуулахын шатахуун хадгалах савны нийт багтаамж  7050 м.куб.

-Конторын барилга, насос станц, авто эстекад-3 ком, вагон эстекад-3 ком, 450 тн-ын усан сантай.

3.15 га газартай, 120 м төмөр замыг гэрээгээр эзэмшдэг.

ОБЕГ-ын даргын 2009 оны 406, 2010 оны 569-р тушаалаар салбарын орон тоо:

– төрийн тусгай албан хаагч-26 /офицер-4, ахлагч-22/,

– төрийн үйлчилгээний албан хаагч 2, нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: – Шатахууны улсын нөөцийг нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлж, технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх

 

Үйл ажиллагааны товч: -Монгол улсын Улсын нөөцийн тухай хууль болон бусад холбогдох хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шатахууны улсын нөөцийг бүрдүүлэх, технологийн дагуу хадгалах, хамгаалах, сэлгэн, шинэчлэх ажлын бэлтгэл, бэлэн байдлыг ханган, өр авлага үүсгэлгүй ажиллаж байна.