Category Archives: ДГО аймаг дахь Улсын нөөцийн

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАР

Эрхэм зорилго нь:

           Болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, хүн малын гоц халдварт өвчин, нийтийг хамарсан үйлдвэрийн томоохон осол бусад ноцтой хүндрэл учирсан нөхцөлд Улсын нөөцийн өвс тэжээл тогтоосон байршил, нэр төрөл, чанарын түвшин, тоо хэмжээнд нь хүргэж бүрэн байлгах, нөөцийн барааг Засгийн газрын тогтоолын дагуу бүрдүүлэх, хадгалах, сэлгэн шинэчлэх ажлыг тухайн цаг хугацаанд нь хийж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой.

        Тус салбар нь 1965 онд ХААЯ-ны Гурил тэжээлийн үйлдвэрийн харьяа Дорноговь аймаг дахь Аюулаас хамгаалах тэжээлийн фондын Сайншанд сум дахь контор нэртэй байгуулагдаж 1996 он хүртэл нийт 18 ажилчидтай, Хөвсгөл, Мандах суманд өвс тэжээлийн цэгтэй ажиллаж байгаад Монгол Улсын Их хурлын 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 38 дугаар тэмдэглэлийг үндэслэн Улсын нөөц бүхий төв орон нутаг дахь салбаруудыг 1996 оны 10 дугаар сарын 01-нээс Улсын нөөцийн харьяалалд шилжүүлэхэд хамт зохион байгуулагдсан.

        ХААЯ-ны сайдын тушаалаар 2001 онд Хөвсгөл, Мандах суман дахь өвс тэжээлийн цэгийг Дорноговь аймгийн ЗДТГазарт шилжүүлэн өгсөн.

          Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 02 дугаар тогтоол, Улсын нөөцийн газрын зөвлөлийн 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн НИК ХК-наас Айраг сум дахь шатахууны агуулахыг Улсын нөөцийн шатахууны цэг болгон өргөтгөсөн.

         Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 322 дугаар тогтоолоор Дорноговь аймаг дахь Өвс тэжээлийн  улсын нөөцийн салбар, Айраг сум дахь Шатахууны улсын нөөцийн салбар болон тус тус зохион байгуулагдаад  ажиллаж байна. Тус салбарт 9 хүний орон тоо батлагдсан болно.

      Тус салбар нь 2001,2003,2005,2010, онуудад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Улсын нөөцийн тэргүүний салбараар 4 дэхь удаагаа шалгараад ажил төрлөөр хошуучлан ажиллаж байгаа хамт олон болно.