Category Archives: Шинэ мэдээ

Галын аюулаас урьдчилан сэргийлэх “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн Галын аюулаас урьдчилан сэргийлэх “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээг Сайншанд сумын 1, 2, 3, 4, 6, 7 багуудын айл, өрхүүдэд 2019 оны 01 дүгээр сарын 09-24-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

IMG_016549947251_1597762167037211_753380123197046784_n 50007527_394418867997928_6969778911114690560_n 50577930_542703246208369_3084993958388957184_n

Тархалтын сургуулийг зохион байгуулав.

Тархалтын сургуулийг аймгийн “Саран хөхөө” театрт 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж тухайн байгууллагын обьектыг тактикын үүднээс судалж тухайн байгууллагын ажилтан, албан хаагч нарт “Галын аюулгүй байдлыг хангаж ажиллах”, “Нурангид дарагдсан нэрвэгдэгсэдийг аврах”, Эмнэлгийн анхан шатны тусламж”, үзүүлэх гэсэн сэдвүүдээр 4 цагийн танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа. Тус сургалтанд нийт 28 ажилтан, алба хаагч нар хамрагдлаа.

50444240_232700030951654_5247699180939378688_nIMG_0122 IMG_0157

Аймгийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсэг Гахайн африк мялзан өвчин зарим аймаг, сумдад гарсантай холбогдуулан хуралдаж гахай болон гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, тээвэрлэх, шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох, ард иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлгийг өгөхөөр шийдвэр гарган ажиллав.

50407290_2589915581023911_5457961568362823680_n 50568703_608564236262829_6425160530947735552_n

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/437 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2019 оны А/02 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангиудын бие бүрэлдэхүүний хичээлийн шинэ жилийн нээлт, цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт тус тус зохион байгууллаа.

IMG_0030IMG_0041IMG_0067IMG_0061

Алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

 Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажилдаа амжилт гаргасан болон өрх толгойлсон, олон хүүхэдтэй алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө.

 Тус арга хэмжээнд 48 алба хаагчийн 3-12 насны 60 гаруй хүүхдийг хамрууллаа.42622447_1963286733728951_6655776699667447808_n-142622653_302580063857888_5990521870795931648_o

Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгуулав.

         Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэн, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Улаан Загалмайн хороо, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтран баталсан удирдамжийн дагуу “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг аймгийн биеийн тамир спортын газрын цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 09 дүгээр сарын 25 -ны өдөр 9 сумын 12 багийн 84 сурагчдын дунд зохион байгуулав.
Тус тэмцээнийг Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, Улаан загалмайн дунд шатны хорооны зааварлагч С.Ариунцацрал, Агатова өрхийн эмнэлгийн их эмч Э.Наранцацрал, нар хамтран шүүгчээр ажиллав.Тэмцээнийг Мэдлэг сорих асуулт хариулт, Усанд осолдогчийг аврах, Анхны тусламжийн үзүүлэх, хүч тамирын дасгал, химийн хордолтын гэсэн 5 цэгт 9 үйлдэлээр дасгалыг хийж гүйцэтгэв.
Тэргүүн байранд Айраг сумын ЕБ-ын 12 сургуулийн “Аврах” баг тэргүүлж шилжин явах цом ,өргөмжлөл, алтан медаль , бүсийн тэмцээнд орох эрхээр шагнагдлаа.
“Дэд” байранд Иххэт сумын ЕБ-ын сургуулийн баг
“Гутгаар” байранд Замын-Үүд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн Баг тамирчид шалгарлаа.

IMG_0627IMG_0642

IMG_0645IMG_0935

“БУЯНТ МӨНХДҮҮРЭН” ХХКомпаниас Онцгой байдлын газрын хамт олонд 2018 оны 05 дугаар сарын 14-ны өглөөний 08 цагт Мөнхдүүрэн худалдааны захад гал гарсныг Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цаг алдалгүй богино хугацаанд бүрэн унтрааж галын аюулаас иргэдийн 200 сая төгрөгний үнэт зүйл, эд хөрөнгийг авран хамгаалсанд талархаж “ТАЛАРХАЛ” илэрхийллээ.

IMG_0142 IMG_0147

ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНЫГ ГАРДУУЛЛАА.

         Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5 дэх хэсэг, ОБЕГ-н даргын 2015 оны А/346 журам,  Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны, Хөгжлийн төлөө хамтдаа хөтөлбөрийн тэргүүлэх зорилтын 4.6.2, аймгийн Засаг даргаас 2018 онд сумдын Засаг дарга нартай байгуулсан төлөөлөн гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын газраас Хөвсгөл, Алтанширээ, сумдад Гал унтраах тусгай зориулалтын Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн 2 автомашины түлхүүрийг гардуулав.

IMG_0059 IMG_0061