Category Archives: Хүний нөөц

2015 оны 03 дугаар сарын 03-нд шинэчилсэн

            Тус хэлтэс нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны Б/377 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу хэлтсийн, Аврах, гал унтраах 17, 23, 33 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн 2 салбар нийт 6 нэгж, 34 офицер, 117 ахлагч, гэрээт буюу үйлчилгээний ажилтан-16, нийт 167 албан хаагчидын  орон тоотой байхаас, офицер 24 албан хаагч нөхөн хангалт 70%, ахлагч бүрэлдэхүүн 106 албан хаагч нөхөн хангалт 90.5%, нийт бүрэлдэхүүн 87.4% ийн нөхөн хангалттай. Гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, улсын нөөц-хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сул орон тоо нөхөн хангалтын талаар: Хэлтэс, Улсын нөөцийн салбар, Аврах, гал унтраах ангийн нөхөн хангалтын талаархи мэдээ, мэдээллийг www.nema.gov.mn болон www.dornogobi101.com, дээр байршуулан ажиллаж байна.

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2014 оны 73 дугаар тогтоолын хавсралт

“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”

д/д Байршил Нэгжийн нэр Албан тушаалын Ангилал Ажлын байрны нэр Орон тоо
Сайншанд сум Хэлтэс ТТ-13 Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн 1
Сайншанд сум Хэлтэс ТТ-12 Техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер 1
Сайншанд сум Хэлтэс ТТ-8 Нярав 1
Сайншанд сум Аврах, гал унтраах 33 дугаар анги ТТ-10 Эрэн хайх, аврах бүлгийн дарга 1
Сайншанд сум Аврах, гал унтраах 33 дугаар анги ТТ-10 Салааны захирагч 1
Айраг сум Аврах, гал унтраах 23 дугаар анги ТТ-8 Гал унтраах автомашины жолооч 5
Айраг сум Аврах, гал унтраах 23 дугаар анги ТТ-7 Аврагч-гал сөнөөгч 1
Айраг сум Шатахууны Улсын нөөцийн салбар ТТ-6 Шатахуун түгээх станцийн эрхлэгч 1
Айраг сум Шатахууны Улсын нөөцийн салбар ТТ-4 Шатахуун түгээх станцийн эрхлэгч 4

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгуулагад төрийн тусгай

алба хаах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт 

Аврагч-гал сөнөөгчөөр

Аймаг, сум, багт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй, 24 хүртлэх насны Монгол улсын иргэн байна.

Төрийн тусгай албан хаагч нь цэргийн болон Цагдаагийн академи, цэргийн их, дээд сургууль төгссөн, эсхүүл цэргийн алба хаасан, цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдсан байна.

  • Эрүүл мэндийн хувьд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад тэнцэх тухай нарын мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж дүгнэлт гаргасан байна.

Бие эрхтэний хувьд ямар нэгэн эмгэг, бэртэл, шивээс, согоггүй байна.

  • Бие бялдарын зөв хөгжилтэй, эрүүл чийрэг байх.
  • Биеийн өндөр 165см-ээс дээш байна.
  • Ахлагчийн албан тушаалд бүрэн дунд болон түүнээс  дээш боловсролтой иргэнийг авч ажлуулна.
  • Ял шийтгэлгүй байна.

          Гал унтраах авто машины жолоочын албан тушаалд

тавигдах шаардлага 

  • Аймаг, сум, багт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй, 30 хүртлэх насны Монгол улсын иргэн байна.
  • Төрийн тусгай албан хаагч нь цэргийн болон Цагдаагийн академи, цэргийн их, дээд сургууль төгссөн, эсхүүл цэргийн алба хаасан, цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдсан байна.
  • Эрүүл мэндийн хувьд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад тэнцэх тухай нарын мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж дүгнэлт гаргасан байна.
  • Бие эрхтэний хувьд ямар нэгэн эмгэг, бэртэл, шивээс, согоггүй байна.
  • Бие бялдарын зөв хөгжилтэй, эрүүл чийрэг байх.
  • Биеийн өндөр 165см-ээс дээш байна.
  • Ахлагчийн албан тушаалд бүрэн дунд болон түүнээс  дээш боловсролтой иргэнийг авч ажлуулна.
  • Ял шийтгэлгүй байна.
  • ВС ангилалаар сүүлийн 3 жил тасралтгүй жолоо барьсан ажлын дадлага туршлагатай .

 70523066, 99191755 лавлах