Category Archives: Мэдээ мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал Японы Мияги мужийн Сендай хотноо 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг батлан улс орнуудад дараах онцгой боломжийг олгосон.

 Үүнд:   а) Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах тодорхой, чиглэсэн, алсын хараатай, үйл ажиллагаанд тулгуурласан хөтөлбөрийг батлах;

б) Хёогогийн үйл ажиллагааны хүрээ (2005-2015): “Улс үндэстэн, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бий болгох нь” баримт бичиг1 -ийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэж дуусгах;

в) Хёогогийн үйл ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бүс нутгийн болон үндэсний стратеги/бодлого, төлөвлөгөө, гэрээг хэрэгжүүлэх явцад гарсан зөвлөмжүүд, хуримтлуулсан туршлагыг харгалзах;

 г) Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх үүрэг, амлалтад үндэслэн хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг тодорхойлох; Дэлгэрэнгүй

Сайншанд сумын хэмжээнд “Галын аюулаас урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сайншанд сумын хэмжээнд 2014 оны 1, 5, 8, 11 дүгээр сард “Галын аюулаас урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

SAM_3913 Picture 033

  Дэлгэрэнгүй

Монгол улсын анхны шударга журам медальт Дорноговь аймгийн Онцгой байдлын АГУ 33-р ангийн Дуудлага хүлээн авагч өндөр настан Д.Чулуунхүү гуайдаа Онцгой байдлын 10 жилийн ойгоор Цэргийн хүндэт тэмдэгээр шагнагдсанд нь баяр хүргэе..

1