Author Archives: user

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ЛАНД-200 ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Аймгийн Засаг даргаас хөрөнгийг шийдвэрлэж, Онцгой байдлын газарт парк шинэчлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар Онцгой байдлын газарт хүрэлцэн ирж, туулах чадвар бүхий шуурхай албаны Тоёота Ланд-200 шинэ автомашиныг хүлээлгэн өглөө.

53188011_385185838930643_3328974343051935744_o 53435163_385185888930638_1482073169513676800_o

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ТАНИУЛАХ ӨДӨР” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлсэн уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагаас Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 3 бүлгийн 31 сурагч, багшийн хамт албаны үйл ажиллагаатай танилцаж, дадлага сургалт хийн танхимын хичээлд хамрагдав.
Сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг болох үүднээс сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

53517201_384966198952607_9217246258144477184_o 53142885_384966138952613_8146734386990022656_o

АЛБА ХААГЧИД “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТЫН СУРГАЛТ”-Д ХАМРАГДЛАА.

Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачлагаар хэрэгжиж буй “Хандлагаа өөрчилье” аян, “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын газар”-аас Онцгой байдлын газрын алба хаагчдад “Эрүүл зөв хооллолтын сургалт” зохион явуулав. Сургалтад нийт 24 алба хаагч хамрагдлаа.

53071374_384702218979005_8578290420264468480_o 53185806_384703362312224_8788032171752292352_o

Орон нутгийн “DTV” телевизээр Обьектийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг шторкийг өдөрт 44 удаагийн давталттайгаар нэвтрүүлж байна.
Иргэд та бүхэн сэрэмжлүүлгийг байнга дагаж өөрсдийн галын аюулгүй байдлаа хангаж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

52914578_383900895725804_9211887418859323392_n 53278872_383900922392468_3509003596685377536_n

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГА БҮЛГИЙН АНГИУД ТАНХИМЫН ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2 дугаар сарын төлөвлөгөөний дагуу Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн бага бүлгийн ангиудад “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдвээр танхимын сургалт, дадлага явууллаа.
Сургалтад бага бүлгийн 11 ангийн 418 сурагчид хамрагдаж, “Аврагч мазаалай” видео хичээл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг болон гамшгийн үед хүүхэд хэрхэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, барилга, байгууламжаас гарах дадлыг олгов.
Мөн ангийн багш нарт сургалтад ашиглагдах хичээл, тараах материал, брошурыг ашиглан 14 хоногийн хугацаатай ханын самбар хийх үүрэг өгч ажиллалаа.

53314594_382168869232340_1843699528822161408_o 52708363_382168825899011_3440984311287775232_o

Сум, орон нутгийн эцэг, эхийн төлөөлөл Онцгой байдлын байгууллагатай танилцлаа.
Дорноговь аймгийн 14 сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эцэг, эхийн төлөөлөл Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги болон байгууллагын дотоод үйл ажиллагаа, нэгж техник, багаж хэрэгсэлтэй танилцлаа.

53117717_381616742620886_79152974500200448_o 53196741_381616829287544_1889516981510471680_o

АХЛАХ АХЛАГЧ Д.ГОМБОЖАВЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН “БАХАРХАЛТ ГЭР БҮЛ”-ЭЭР ШАЛГАРАВ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо” сэдэвт аймгийн эцэг, эхийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.
Хүмүүнлэг хүнийг төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой аймгийн эцэг, эхийн нэгдсэн тус зөвлөгөөнд нийт 380 гаруй эцэг, эхийн төлөөлөл оролцсоноос Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч, Ахлах ахлагч Д.Гомбожавын гэр бүл аймгийн “Бахархалт гэр бүл”-ээр шалгарав.

 53221738_381610229288204_770411304908226560_n 52849975_381610269288200_5515317141454192640_o