“Ирээдүй хойч үедээ цэнгэг агаар, эрүүл амьдралыг бэлэглье” уриатайгаар мод тарив.

     Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэвшилтэд техник технологи инновацийг нэвтрүүлж, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэн аймгийн хэмжээний ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэн газрын доройтлыг бууруулж, цөлжилтийг сааруулах гэсэн тэргүүлэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд “Ирээдүй хойч үедээ цэнгэг агаар, эрүүл амьдралыг бэлэглье” уриатайгаар 2017.04.21-ны өдөр  аймгийн төв сааданд   Онцгой байдлын газрын хамт олон 100 ширхэг модыг тарилаа.

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA

Улаан Загалмайн хороотой хамтран дунд шатны хорооны дэргэдэх “Гамшгийн үед ажиллах” сайн дурын гишүүдэд “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр 3 цагийн танхимын сургалтыг зохион байгуулав.

OLYMPUS DIGITAL CAMERA 18015980_1678310532180892_996760320_o

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-ын асуудал хариуцсан ажилтнуудад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомжоор 2 цагийн танхимын сургалтыг зохион байгуулав. Уг сургалтанд 52 ажилтан хамрагдав.

18043062_1678291652182780_2008277567_o 18013011_1678293305515948_1196864042_o

Мандах суманд гамшгаас хамгаалах иж бүрэн команд штабын дадлага сургуулийг зохион байгуулав.

        МУ-ын Шадар Сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үйл ажиллагааны  гэрээ болон аймгийн нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тус аймгийн Мандах суманд гамшгаас хамгаалах иж бүрэн команд штабын дадлага сургуулийг 2017 оны 03 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг,  ур чадварыг  сайжруулах  дадлага сургуулийг зохион байгуулав.

IMG_3835 IMG_3857

      “Сум, багийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаанд сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн нийт томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгсэл  дайчлагдан үүрэг гүйцэтгэв.

IMG_3921 OLYMPUS DIGITAL CAMERA

IMG_3882

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ШТАЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ “НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД” ЗОХИОН БАЙГУУЛАВ.

        Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого хөтөлбөр, МУ-ын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд дараахь үйл ажиллагааг зохион байгуулан ажиллав. Үүнд:

       Сайншанд сумаас баруун урагш 17 км газарт голомтондоо 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийн тодорхой хэсэгт эвдрэл үүсч нурангид 1 хүн өртөж гэмтсэн, тус барилгын 2 давхрын цайны газарт хийн баллон дэлбэрснээс 2 хүн гэмтсэн,  гал түймэр гарсаны улмаас 2 хүн угаартсан тухай мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлэг, гал унтраах салаа гамшгийн голомтод 1605 цагт очиж эрэн хайх, аврах, гал унтраах унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллав. Мөн үүссэн нөхцөл байдлын талаархи мэдээллийг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд танилцуулж шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллав.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

     Уг дадлага сургуулийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн алба, Хэв журмын алба, Сургалт, сурталчилгааны алба,  Мэргэжлийн хяналтын алба, Цахилгаан шугам сүлжээ засварын мэргэжлийн анги, Улаан загалмайн хороо, Эмнэлгийн мэргэжлийн ангийн нийт 277 хүн хамрагдаж эрэн хайх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулав.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 сарын 7-ны өдрийн 67-р тогтоолоор жил бүрийн 03-р сарын 4 дэхь 7 хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан байна.

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
Тус өдрийг Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, ГХБХБГ, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдыг сурган бэлтгэж, таниулах ажил зохион байгуулан ажиллалаа.Тус сургалтанд нийт 82 ажилтан хамрагдлаа.

1 OLYMPUS DIGITAL CAMERA

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Аймгийн  Онцгой комиссын бүрэлдэхүүн, 14 сумын Засаг даргын тамгын газрын дарга нар, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль цэцэрлэгийн  удирдах албан тушаалтанд  гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэг олгож  удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 09-өөс 11-ний өдрүүдэд аймгийн ЗДТГын хурлын танхимд зохион байгуулж байна.

    Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин гамшгаас хамгаалах арга хэмжээг удирдан зохион байгуулахад бид бүгдийн хамтын ажиллагаа маш чухал юм гэдгийг онцлон  хэллээ.

       Тус сургалтаар сум тус бүр сүүлийн 5 жилийн гамшгийн судалгаан дээр тулгуурлаж сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээг гаргах  ажлыг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA